ТӨВ АЙМГИЙН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ЗОРЧИГЧЫН ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЧИГЛЭЛЭЭР
                                2021-05-31
                         
                            
                        ТӨВ АЙМГИЙН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ЗОРЧИГЧЫН ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАХ БАГИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА.
Ахлах тогооч-1
Үндсэн үүрэг:
•	Хоолны газрын дотоод дэг журам, хөдөлмөр хамгаалал, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм, хоол үйлдвэрлэлийн технологийн зарчмыг баримталж ажиллах;
•	Аюулгүй ажиллагааны дүрэм,  журам, хоол үйлдвэрлэлийн стандартыг мөрдөж ажиллах, ажиллуулах;
•	Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний түүхий эдийг анхан шатны болон дулааны боловсруулалтанд оруулж батлагдсан жор, технологийн дагуу хоол үйлдвэрлэх;
•	Төлөвлөгөөт цэс болон захиалгын дагуу хоол үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн хоолны амт, чанар, өнгө үзэмжийг шалгаж худалдаа, үйлчилгээнд шилжүүлэх;
•	Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
•	Хоолны чанар болон технологи карт дээр ажиллах;
•	Хоол үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад хийгдэх  ажилбарыг удирдан зохион байгуулж, хяналт тавьж, ажил үүргийг зохион байгуулах;
Тавигдах шаардлага:
•	Нийтийн хоол, хүнсний технологи чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, дипломтой/гадаадад  төгссөн,  ажиллаж байсан бол давуу тал болно/;
•	Нийтийн хоолны салбарт 4-ээс дээш жил ажилласан туршлагатай;
•	Рестораны хоол үйлдвэрлэлийн технологийн талаар өндөр мэдлэгтэй;
•	Шинэлэг хоол бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй;
•	Эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын мэдлэгтэй байх;
•	Хандлага, хувийн зохион байгуулалт сайтай;
•	Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй; 
•	25-45 хүртэлх насны;
Нэмэлт мэдээлэл:
•	Гадаад  болон дотоодод мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаанд оролцож байсан бол давуу тал болно;
•	Нийтийн хоол үлйдвэрлэл чиглэлээр гадны улсад ажиллаж байсан бол давуу тал болно;
Цалин: Тохиролцоно
                    
                    
                    
                    
                     
                 
                 
             
             
            